COVID-19

“Ковид-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 89,828 хүн хамрагдлаа

Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна.

Тухайлбал, арваннэгдүгээр сарын 14-нөөс “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг, тус сарын 17-ны өдрөөс сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв дээр байгуулсан. Мөн арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийх 12 төвийг тус, тус ажиллуулж байна.

Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 123 төв, явуулын хоёр баг нийт 7197 хүнд шинжилгээ хийсэн байна.

Ингэснээр нийт 89,828 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгт  750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet