ДЭЛХИЙН МЭДЭЭ

Багадаа хүчирхийлэлтэй холбоотой нэвтрүүлэг үздэг байсан хүүхэд хүчирхийлэгч болох магадлал өндөр

Стэнфордын их сургуулийн Сэтгэл судлал, нийгмийн шинжлэх ухааны профессор Дэвид Старр Йордан 15 жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж буй хүчирхийллийн сэдэлтэй нэвтрүүлэг хүүхдүүдийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Хүчирхийлэлтэй холбоотой нэвтрүүлэг, мэдээлэл, хүчирхийлэл харуулсан кино үзсэнээр хүүхдийн өвдөлтөд мэдрэмтгий байдал суларч, хүрээлэн буй орчноосоо айдаг болдог бөгөөд бусадтай харилцаа тогтоохоос зайлсхийдэг болдог мөн хэтэрхий түрэмгий зантай болох, ямарваа асуудалд хэт ширүүн ханддаг болдог байна. Бага байхдаа хүчирхийлэл харуулсан кино нэвтрүүүлэг их үздэг байсан хүүхэд бусадтай харьцуулахад нас биед хүрснийхээ дараа хүчирхийлэгч болох магадлал өндөр байжээ.

Саяхан Массачусетсийн их сургуулийн харьяа “McLean” эмнэлэгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр тундаа телевизийн хөтөлбөр хүүхэд залуучуудад хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Одоогоос 30 жилийн өмнө америк айлын ердөө 10 хувь нь л гэртээ телевизтэй байсан бол одоо америкчуудын 99 хувь нь телевизтэйгээс гадна хүүхдийнхээ өрөөнд хүртэл тусдаа телевиз байршуулдаг болжээ. Энэ нь хүүхдүүдэд эцэг эхийн хяналтгүйгээр телевизийн хөтөлбөр үзэх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.

Судалгаагаар нэг америк хүүхэд долоо хоногт хамгийн багадаа 28 цагийг телевизийн ямар нэгэн хөтөлбөр үзэхэд зарцуулдаг байна. Мөн АНУ 18 доош насны 16 мянган хүүхэд өдөр бүр ямар нэгэн төрлийн хүчирхийлэлийг харуулсан кино, нэвтрүүлэг, клип үздэг нь судалгаагаар тогтоогджээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дунджаар нэг цагт 812 удаа хүчирхийлэлийг харуулсан хөтөлбөр гаргадаг бол хүүхдэд зориулсан хөтөлбөрт цаг тутамд 20 орчим удаа хүчирхийлэлийн хэлбэрүүд харагддаг байна. Судалгаанаас харахад хүчирхийллийг харуулсан телевизийн хөтөлбөр хүүхдүүдийг догшин ширүүн болгодогоос гадна телевизээс үзсэнээ амьдралд хэрэгжүүлж хүчирхийлэл үйлдэх гэсэн хүүхдийн олонх нь цагаач, сэтгэл санааны дарамттай, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн гишүүд нь хүчирхийлэлд өртдөг хүүхдүүд байдаг байна.

Эх сурвалж: theconversation.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet