Д.Нарангэрэл: Бид чанар нь дэлхийд батлагдсан вакциныг авна
ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл вакцины талаарх сэтгүүлчдийн асуултад хариу мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улс дархлаажуулалтын тухай хуультай орон. Тухайлбал, 0-15 насны хүүхдүүдэд хийж байгаа бүх вакцин НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ДЭМБ-ын баталгаат үйлдвэрээс авч, хэрэглэдэг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхий дахин дахь хамгийн чанартай, хамгийн баталгаатай вакцин хэрэглэдэг. Коронавирусийн хувьд ч мөн жижил. Бид хамгийн чанартай, баталгаатай вакциныг хэрэглэх зорилттой ажиллаж байна.
Бидний тавих хамгийн эхний шалгуур бол ДЭМБ-ын зөвшөөрөл, батламжийг авсан вакцин байх. Хоёрдугаарт, манай орны хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг чадавхид тохирсон байх ёстой гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байгаа” гэлээ.

Хариулах