ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их Британи хөл хорио тогтоосноор халдварыг 30 орчим хувиар бууруулжээ

Их Британид хоёр дахь удаагаа хөл хорио тогтоосноор коронавирусийн халдвар 30 орчим хувиар буурчээ. Тус улсын Засгийн газраас арваннэгдүгээр сарын 5-наас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, дөрвөн долоо хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Лондоны Империал коллежийн явуулсан судалгааны явцад Английн ихэнх нутаг дэвсгэрт халдварын тохиолдол буурсан ч тус улсын хойд хэсэгт буюу өмнө нь халуун цэгүүдэд тооцогдож байсан газруудад 50 гаруй хувиар буурсан болох нь тогтоогджээ.

Харин Лондон болон Зүүн Мидландын бүс нутагт маш бага өөрчлөлт гарсан боловч аравдугаар сарын дунд үеэс аравдугаар сарын сүүлч хүртэл халдварын хурдацтай өсөлт эрс буурсан байна. “Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар шинжилгээгээр эерэг гарсан хүмүүсийн 40 орчим хувьд нь дээж авах үед шинж тэмдэг илрээгүй” талаар Эдинбургийн их сургуулийн эпидемиологич Марк Вулхаус онцолжээ. Ийм тохиолдол 200 хүн тутамд нэг орчим байсан бөгөөд энэ нь Англи даяар 250 мянга гаруй байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet