ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНХАУ тэтгэвэрийн насыг нэмэхээр төлөвлөж буй нь эсэргүүцэлтэй тулгарлаа

Хүн амын огцом хөгшрөлт хамгийн том бэрхшээл нь болоод буй Хятад Улс тэтгэвэрийн насыг нэмэхээр төлөвлөж буй нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Эрх баригч нам энэ сарын эхээр эдийн засгийн таван жилийн төлөвлөгөөнийхөө тоймыг гаргахдаа тэтгэврийн насыг нэмэх тухай тусгасан бөгөөд албан ёсны шийдвэрийг ирэх гуравдугаар сард албан ёсоор танилцуулах ёстой юм.

БНХАУ-ын эрх баригчид тэтгэвэрт гарах насыг сүүлийн 20 жил өөрчлөөгүй бөгөөд тус улсын хүн амын дундаж наслалт нэмэгдсэн ч эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гарч байв. Япон, Тайвань зэрэг улсад дунджаар 65 настайдаа тэтгэвэрт гарч байна. “Allianz SE”-гийн 70 оронд хийсэн дүн шинжилгээгээр дэлхийн улс орнуудад эрэгтэйчүүд дунджаар 62.7, эмэгтэйчүүдэд 61.3 насандаа тэтгэвэртээ гардаг аж. Коммунист намын шийдвэр дотооддоо хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа бөгөөд твиттертэй дүйцэхүйц “Weibo” дээр олон мянган хүн эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Өргөдөл гомдлын олонхыг тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүс гаргасан байжээ. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн засгийн газрын судалгааны төв өнгөрсөн онд хийсэн тайландаа хот суурин газрын ажилчдын тэтгэврийн үндсэн сан 2027 онд долоон триллион юань (1 их наяд доллар) хүрнэ гэдгийг онцолжээ.

2019 онд 4.3 их наяд юань байв. Калифорнийн Ирвайн их сургуулийн хүн ам зүйч Ван Фэн “Ойрын арван жилд БНХАУ-ын 200 гаруй сая хүн 60-д хүрэх болно. Тиймээс Хятадын удирдагчид 2021 оноос эхлэх ирэх таван жилийн төлөвлөгөөндөө тэтгэврийн насыг нэмэхээс өөр аргагүй болно. Хэрэв одоо л арга хэмжээ авахгүй бол төсөвт асар их ачаалал болно” гэжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet