ДЭЛХИЙН МЭДЭЭ

Шилдэг хот төлөвлөлттэй хотууд

Сингапур хот, Сингапур

Дэд бүтэц сайн, үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр. Хүн амьдрахад таатай цэвэр, тохилог орчныг бүрдүүлсэн. Түүнчлэн орчны төлөвлөлтийг төгс хийж чадсанаараа Сингапур алдартай. Тус улс хот төлөвлөлт хийхдээ маш том хэмжээгээр буюу дүүрэг дүүргээр нь хийдэг. Нэг хэсэг төлөвлөлт хийхдээ дунджаар 500 га-д талбайд хийдэг. Тэр талбайдаа бүх юмаа төлөвлөдөг.

Singapore

Тухайлбал энд 200 мянган хүн амьдарна гэж таамаглаад дэд бүтцийн хангамжийн эх үүсвэр болоод орон сууцныхаа тоог гаргана. Тэгээд зам, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний хэсэг гэх мэтчилэн төлөвлөдөг. Тэгээд орон сууцныхаа тодорхой хэсэг газар дээр засгийн газар мэдлийнхээ орон сууцаа бариад тодорхой хэсэг газрыг хувийн компаниудад зардаг. Метроны буудал барихаар боллоо гэхэд ойролцоох газрыг үнэлээд түүнээсээ хувийн хэвшлийнхэндээ зарна. Тэндээс олсон мөнгөөрөө метроны буудал барьдаг. Ингэж цэгцтэй хуваарилахаар тэнд замбараагүй төлөвлөлт, маргаантай байдал үүсэхгүй

Чандигарх, Энэтхэг

Энэтхэгийн хамгийн шилдэг хотуудын нэг. Хот төлөвлөлтийг маш нарийн хийсэн. Уг төлөвлөлтийн онцлог нь хотын дүүргүүдийг төрөлжүүлэхийн зэрэгцээ тэдгээрийг маш ухаалгаар холбож, цэвэрхэн орчин бүрдүүлсэн. Дүүрэг бүр нь хүрээлэн буй орчны шийдлийг төгс гаргаж ногоон байгууламж, тариалангийн талбай, худалдааны гудамж зэргийг оновчтой төлөвлөсөн байдаг аж.

Chandigarh

Цюрих, Швейцарь

Цюрихийн нийтийн тээвэр маш сайн зохицуулалттайгаараа алдартай. Цюрих бол хөдөөтэй гол хотуудыг холбосон цөөхөн хотуудын нэг юм. Үүнээс гадна цагийг ягштал баримталдаг байдал нь галт тэрэгний хөдөлгөөнд эерэгээр нөлөөлдөг байна.

Zurich

Сөүл, Өмнөд Солонгос

Сөүл хот мөн нийтийн тээвэр сайн хөгжсөн хот. Метро нь дэд бүтцийн гол ачааг үүрдэг, маш сайн төлөвлөгдсөн. Автобус, метроны үйлчилгээг уялдуулах төлөвлөлтийг оновчтой хийсэн. Сөүл хот иргэдийн оршин суух бүс, худалдааны болон зугаа цэнгээний газруудыг тусад нь зааглаж төлөвлөсөн. Авто замууд нь тусгай дугуйн замуудтай. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг хөнгөлөхөд багагүй үүрэгтэй ажээ.

Копенгаген, Дани

Копенгаген нь унадаг дугуйн соёлыг олон жилийн өмнөөс хөгжүүлж, хэвүүүлсэн хот. Ногоон хотын стандартыг эндээс харж болно. Хот суурин газрын амьдралын үлгэр жишээ гэж үздэг. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ, зорчигчдын соёлын хувьд ч жишиг болсон хот.

Эх сурвалж: https://www.indiatimes.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet