СОЁЛ УРЛАГ

Жейсон Момоа нэлээд өртэй байсан талаараа ярьжээ

“Game of Thrones” цувралын Кхал Дрого дүрээрээ олны сэтгэлийг булаасан Жейсон өндөр нуруу, өвөрмөц төрхөөрөө Холливүүдэд өөрийн гэсэн байр суурийг эзэлж чадсан билээ.

Момоа 1999 онд “Baywatch” кинонд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн. Тэрбээр саяхан “InStyle”-д өгсөн ярилцлагадаа “Хаадын тоглоом” кино олны хүртээл болохоос өмнө нэлээд өртэй байсан тухайгаа ярьжээ. Гэхдээ Момоа санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан цорын ганц алдартан биш юм. 2009-2011 онд үргэлжилсэн дэлхийг тойрсон хоёр дахь аялан тоглолтынхоо дараа Лэди Гага гурван сая ам.долларын өрөнд оржээ. Харин өнөөдөр тэр 150 орчим сая ам.долларын хөрөнгөтэй болжээ.

Харин Момоагийн хувьд одоо бүх зүйл сайжирсан. 2017 онд тэрбээр “Justice League”, дараа нь “Aquaman” кинонд гол дүрд тоглосон. Тэрбээр 2024 он хүртэл захиалга аваад байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet