БАЙГАЛЬ ОРЧИН

Дэлхийн хотуудын туршлага

Тээврийн салбараас үүдэлтэй хүлэмжийн хийг ялгарлыг бууруулж буй шалтгаанууд

Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд хотууд өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай, тогтвортой байлгах чиглэлд анхаарал хандуулж байна.

Шэнжэн хот

БНХАУ-ын Шэнжэн хотын хувьд тээврийн салбараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд төвлөрөн ажиллаж байгаа аж. 2012 оноос хойш нийтийн тээвэрт ашиглагдаж буй бүх тээврийн хэрэгслүүдээ цахилгаан болгох бодлого хэрэгжүүлснээр 2017 онд бүх автобуснуудыг цахилгаан хөдөлгүүртэй болгосон байна. 2020 он гэхэд бүх такси үйлчилгээний автомашинуудыг бүрэн цахилгаан болгох аж.

Тоёомо хот

Япон Улсын Тоёома хот нь байгалийн ногоон бүсийг нийтийн эзэмшлийн талбай болгох төлөвлөлтийг хэрэгжүүлж, суурьшлын бүс болон нийтийн тээврийн сүлжээгээ төлөвлөжээ. Ингэснээр тээврийн салбараас үүдэлтэй эрчим хүчний илүүдэл хэрэглээг хязгаарлаж, газар ашиглалтыг ч зохистойгоор шийдэж чадсан байна. Мөн бага оврын усан цахилгаан станцын технологийг хөгжүүлж, шатамхай түлшнээс хараат бус эрчим хүчний шинэлэг шийдлүүдийг нийтийн байр, орон сууцны хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тэйпэй

Тайванийн Шинэ Тэйпэй хот замын хөдөлгөөний бүх гэрлэн дохио, гудамжны гэрэлтүүлгүүдийг эрчим хүчний хэмнэлттэй лед гэрлээр бүрэн сольжээ. Дэлгүүрүүдэд гялгар уут худалдаалахыг хориглосон байна. Хотын захиргааны зүгээс орон сууцны дээврийн талбайгаа ногоон болгож, мод цэцэг тарихыг уриалахын зэрэгцээ эхний 30 минутад үнэ төлбөргүй дугуй түрээсийн үйлчилгээг хот даяар нэвтрүүлсэн байна. Ийнхүү дэлхийн хотууд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох алхмуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet