ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Ламыг солино

Хятадын Засгийн газар Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Ламыг солихоор төлөвлөж байгаа талаар “Financial Times” мэдээлжээ. Хэрэв БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кэрри Ламыг солихыг дэмжвэл ирэх оны гуравдугаар сард болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын үеэр Хонконгийн захиргааны түр тэргүүнийг томилж, томилогдсон тэргүүн 2022 он хүртэл үүрэгт ажлыг гүйцэтгэх аж. Гэхдээ шинэ нэр дэвшигч 2022 онд захиргааны тэргүүний бүрэн эрх дуусгавар болсны дараа дахин таван жилийн хугацаатайгаар томилогдон гэх баталгаагүй гэдгийг эх сурвалж онцолжээ. Хонконгийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгчид нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд Хонконгийн Төв банкны тэргүүн асан Норман Чан, Хонконгийн Засгийн газрын сайд асан Генри Тан нар багтаж байгаа юм байна.

Захиргааны тэргүүнийг солих тухай эцэслэсэн шийдвэр гаргахын өмнө Хонконгт нөхцөл байдал тогтворжихыг Хятадын эрх баригчид хүлээж байгаа аж. Харин энэ талаар Кэрри Ламын төлөөлөгч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг хариуцсан газрын зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: https://www.aljazeera.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet