ДЭЛХИЙН МЭДЭЭ

Казахстанд зургаан хүүхэдтэй айлд сар бүр 380 ам.доллар улсаас олгодог

Улс орны Засгийн газрууд төрөлтийн түвшинг өсгөхөд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайлбал, Казахстан Улс зургаа төрсөн эхчүүдэд мөнгөн медаль, долоо болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн тохиолдолд алтан медаль олгодог байна.

Медалийн эзэд насан туршдаа төрөөс тэтгэмж авдаг бөгөөд дөрвөн хүүхэдтэй айлд хүүхдүүдийг нь 21 нас хүртэл мөн л тэтгэмж олгодог байна. Казахстаны Засгийн газрын хувьд төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт нь болоод байгаа аж. Тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын гэр бүл дэмжих хөтөлбөрийн хэлтсийн ажилтан Аксана Елеусезова “ЗХУ-ын үед 10 хүүхэдтэй эхчүүдэд “баатарлаг ээж” цол олгодог байсан. Харин сүүлийн жилүүдэд төрөлт буурсантай холбоотойгоор эхчүүдэд олгох шагналын шалгуур ч буурч, эхчүүдэд олгох тэтгэмж ч нэмэгдэх болсон” гэжээ. Зургаан хүүхэдтэй айлд сар бүр 144 мянган тенгэ буюу 380 орчим ам.доллар олгодог байна. 

Эх сурвалж: https://www.bbc.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet