COVID-19

Эрдэмтэд Зул сарын дараа халдварын тохиолдол огцом өсөж магадгүйг анхааруулав

Их Британийн эрдэмтэд Зул сарын баяртай холбоотойгоор хөл хорио хязгаарлалтыг зөөлрүүлснээр цар тахлын гурав дахь давалгаа дэгдэж, халдварын тохиолдол огцом өсөж магадгүйг анхааруулжээ. Лондоны Анагаах ухааны их сургуулийн халдварт өвчний шинжээч, профессор Грэм Медли “Хөл хориог сулласнаар хүн бүр Зул сарыг гэр бүл, хамаатан садантайгаа өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Харин ингэснээр халдварын тохиолдол огцом өсөж, нэгдүгээр сард хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүрнэ” хэмээжээ.

Олон улстөрчид ч гэсэн эрдэмтэдтэй санал нийлж буйгаа илэрхийлсээр байна. ДЭМБ-ын тусгай элч Дэвид Набарро Европын орнуудад цар тахлын гуравдугаар давалгаа ирэх онд дэгдэх өндөр магадлалтайг өмнө нь анхааруулсан билээ. Тэрбээр Азийн орнуудаас туршлага авах олон зүйл байгааг онцлоод “Олон нийтийн дунд вирус харьцангуй удаан тархаж байгаа эхэн үед шуурхай, шийдэмгий арга хэмжээ авах ёстой. Шийдэмгий арга хэмжээ авч чадахгүй бол асуудал улам томорно” гэв. Сүүлийн сард дэлхий дахинаа илэрсэн коронавирусийн халдварын тоо цар тахал эхэлсэн эхний зургаан сарын хугацаанаас их байсан гэдгийг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус мэдэгдсэн юм. Гэхдээ сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг вакцинуудын туршилтуудын талаарх сайн мэдэнүүд гарч байгаа нь цар тахал дуусах итгэл найдварыг төрүүлж байгааг тэрбээр онцолж байв.

Эх сурвалж: https://www.theguardian.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet