ДЭЛХИЙН МЭДЭЭ

Шотланд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй болгосон дэлхийн анхны улс болов

Шотландын Засгийн газраас олон нийтийн үйлчилгээний газар болон дунд, ахлах, их сургуулиудын байранд үнэгүй ариун цэврийн хэрэглэл байрлуулах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн газрын ариун цэврийн өрөөнд ариун цэврийн цаас байрлуулсан байдагтай адилаар, сарын тэмдгийн үед ашиглаж болох бүхий л бүтээгдэхүүнийг байрлуулах аж.

Шинэ хуулийн дагуу бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй байршуулах асуудлыг орон нутгийн удирдлага, боловсролын үйлчилгээ эрхлэгчид хариуцах ёстой гэнэ. Тус улс 2017 онд ариун цэврийн бүтээгдэхүүнийг сургууль, коллеж, их сургуульд үнэгүй олгодог анхны улс болж байсан энэ удаа мөн л эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй болгосон дэлхий дээрх анхны орон болж байна.

What Are Irregular Periods: Treatment, Pregnancy, and More | Everyday Health

Шотландын Тэргүүн сайд Никола Стержон энэ шийдвэрийг сайшааж байна. “Шотланд Улс хэрэгцээтэй бүх хүнд шаардлагатай бүтээгдэхүүнийг нь үнэ төлбөргүй олгодог дэлхийн анхны улс болсонд бахархаж байна” хэмээн твиттер хуудастаа бичжээ. Хүний эрхийн байгууллагууд Шотландын Засгийн газрын шийдвэрийг эмэгтэйчүүд, охидод чиглэсэн чухал бодлого гэж дүгнэж байна.

2017 онд “Plan International UK” хүүхдийн төлөөх буяны байгууллагын хийсэн судалгаанаас үзвэл, арван охин тутмын нэг нь ариун цэврийн хэрэгсэл авах санхүүгийн боломжгүй байдаг аж. 14-21 насны охидын 15 хувь нь ариун цэврийн хэрэгсэл авах санхүүгийн боломжгүй бол, 14 хувь нь мөн ийм шалтгаанаар найз нөхдөөсөө авдаг бол 12 хувь нь өөрсдөө хийж, хэрэглэдэг байна.

Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet