ДЭЛХИЙН МЭДЭЭ

Технологийн аваргууд болон цахим худалдааны сайтуудын ашиг шинжээчдийн таамгийг эвдлээ

“Apple”, “Amazon”, “Facebook”, “Alphabet”, “Twitter” зэрэг технологийн аваргууд болон “Amazon” тэргүүтэй цахим худалдааны сайтуудын санхүүгийн үзүүлэлт шинжээчдийн таамгаас даваад байна. Бусад бизнесүүдтэй харьцуулахад технологийн “аваргууд” цар тахлын хүнд үед ч ашигтай ажиллаж чадаж байгаа юм.

“Apple”-ийн хувьд “iPad”, “Macbook”-ийн борлуулалт өндөр байсан бол “Amazon”-ийн цахим худалдааны борлуулалт, клауд үйлчилгээний эрэлт өсжээ. Нөгөө талаас хөл хориотой холбоотойгоор компаниуд зар сурталчилгааны зардлаа нэмсний дүнд дижитал сурталчилгааны томоохон тоглогчид болох “Facebook”, “Google”, “Twitter”-ийн борлуулалт өссөн байна.

Tech stack rebuild for a new Facebook.com - Facebook Engineering

Онлайн худалдааны сайтуудын үйл ажиллагаа жил ирэх тусам хөгжиж, бараа бүтээгдэхүүн нь салбар дэлгүүр дээрхээс ч илүү сонголттой байх болсон. Түүнчлэн үнийн хувьд хямд байдгаараа хэрэглэгч бидэнд маш давуу талтай. Жил бүрийн арваннэгдүгээр сард дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс “Black Friday”, “Thanks Givingday”, “Cyberday” хямдралыг хүлээдэг гэхэд хилсдэхгүй. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд арваннэгдүгээр сарын хямдралын үеэр АНУ-ын иргэдийн онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан үнийн дүн нь 7.4 тэрбум ам.долларт хүрч байжээ. Мэдээж энэ амжилт ковид-19 цар тахалтай зайлшгүй холбогдоно. Цар тахлын нөлөөгөөр онлайн бизнесүүд эрчимтэй хөгжиж байгаа билээ.

Walmart launching subscription service to compete with Amazon Prime -  Marketplace

Тухайлбал,

  • Amazon: ашиг нь 100 хувь
  • Walmart: ашиг нь 80 хувь
  • Target: ашиг нь 80 хувь
  • Lowe’s: ашиг нь 74 хувиар өсөж, “Microsoft”, “Facebook”, “Apple”, “Google” хувьцааны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet