ЭДИЙН ЗАСАГ

Хадгаламжийн ХҮҮГ ТЭГЛЭВЭЛ ямар хор уршигтай вэ

Гэрэл зургийг MPA.m

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн улс орнууд ард иргэддээ тусгайлсан хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байна. Манай улсын Засгийн газрын зүгээс иргэдийн бүх төрлийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хүүгийн хамт хоойшлуулах арга хэмжээг авч эхэлсэн билээ. Гэвч иргэд бас зээлийн хүүг тэглэхийг шаардаж байгаа. Мөн хадгаламжийн хүүг үгүй болгосноор зээлийн хүүг тэглэх боломж бүрдэнэ гэсэн санааг ч дэвшүүлээд байгаа юм.

Банкны салбарын хувьд харилцах хадгаламжаар 21 их наядыг авч 17 их наядын зээл олгоод байгаа юм.

Үнэхээр хадгаламжийн хүүг 0-лэх боломж бий юү. Энэхүү арга зам хөл хорионы хүнд нөхцөлд хамгийн өгөөжтэй шийдвэр мөн үү, бас боломжтой юу? Энэ тийм ч амархан гаргачих шийдвэр биш бөгөөд Монголбанк хадгаламжийн хүүг тэглэхгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлээд буй.

Хадгаламжийн хүүг ТЭГЛЭВЭЛ ямар ХОР УРШИГТАЙ вэ

  • Хадгаламжийн хүү нь төгрөгийн өгөөж бөгөөд өгөөжийг нь зогсоосноор ТӨГРӨГ ҮНЭГҮЙ болно.
  • Иргэд төгрөгөөс зугтаж, бусад валют руу урвана.
  • Монгол Улсын банкны салбараас мөнгө зугтана.
  • Шууд зээлийн эх үүсвэргүй болж, эргээд эдийн засгаа дэмжиж чадахгүйд хүрнэ.

Эндээс харахад хадгаламжийн хүүг бууруулах асуудал тийм ч амар шийдчих ажил биш гэдэг нь ойлгомжтой байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet