COVID-19

COVID: Дэлхийн улс орнуудын иргэддээ олгож буй бэлэн мөнгөний хэмжээ

Дэлхийн олон улс дундаж давхаргаа аврахын тулд төрөл бүрийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн орлогогүй байгаа иргэдэд улсын төсвөөс бэлэн мөнгө олгох нь өнөөдрийн нөхцөлд олон улсад гол тренд болж байна. Ард түмэндээ ингэж мөнгө тарааснаас хөл хорионд буй иргэд хоол, унд худалдаж авах, ус цахилгаан, орон сууцныхаа төлбөрийг төлөх, банкны зээлээ төлөхөд нь тус дэм болох бөгөөд ингэснээр санхүүгийн системд учрах эрсдлийг буруулна гэж үзжээ.

Тухайлбал, Өмнөд Солонгост коронавирусийн тахлын улмаас эдийн засгийн бэрхшээлтэй тулгарсан айл өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлж буй. Ингэхдээ мөнгөн тэтгэмжийг орлогоороо тэргүүлдэг топ 30 хувиас бусад бүх айл өрхүүдэд хүртээж буй аж. Япон мөн л ард иргэддээ мөнгөн тэтгэмж олгож буй. Гэхдээ тус улс Японд ажиллаж амьдарч буй гаднын иргэдийг хүртэл тусламжиндаа оруулж байгаа юм. Колумбийн эдийн засгийн профессор Цейхун Элгин дэлхийн 166 орны цар тахлын үед ард иргэд, эдийн засгийн дэмжихийн тулд зарцуулж буй мөнгөн дүнг тооцоолж үзжээ. Түүний тооцоолсноор Япон хамгийн ихийг зарцуулж байгаа бөгөөд зардлын багц нь тус улсын эдийн засгийн 20 орчим хувьтай тэнцэж байгаа аж. Харин тус улсын араас АНУ ДНБ-ий 14, Австралид 11, Канадад 8.4, Их Британид тав хувь зарцуулснаар жагсаж байна. Харин бэлэн мөнгө тараасан байдлаараа Канад, АНУ болон Азийн орнууд тэргүүлжээ.

Дэлхийн улс орнуудын иргэддээ олгож буй бэлэн мөнгөний хэмжээ

  • Нигер улс сар тутам 52$ = 148’000 төг
  • Япон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100%
  • Бразил нэг удаа 100$ = 286’000 төг
  • Малайз сар тутам 140$ = 400,400 төг
  • Тайланд сар тутам 160$ = 457’600 төг
  • Хятад сар тутам 257$ = 735’000 төг
  • Өмнөд Африк сар бүр 400$ = 1’144’000 төг
  • Грек улс нэг удаа 900$ = 2’574’000 төг
  • Итали сар бүр 900$ = 2’574’000 төг
  • Малта сар бүр 900$ = 2’574’000 төг
  • Испани сар бүр 1150$ = 3’289’000 төг
  • АНУ нэг удаа 1200$ = 3’432’000 төг
  • Польш хөдөлмөрийн хөлсний 40%
  • Канада хөдөлмөрийн хөлсний 75%
  • Шинэ Зеланд сар бүр 1520$ = 4’347’000төг
  • Австрали 14 хоногт 1040$ = 2’974’000төг
  • Хонгконг сард 2300$ = 6’578’000 төг
  • Исланд хөдөлмөрийн хөлсний 75%
  • Их Британи сар бүр 3175$ = 9’080’500төг
  • Дани сар бүр 4540$ = 12’984’400төг
  • Франц хөдөлмөрийн хөлсний 84%
  • Герман сар бүр 7900$ = 22’594’000төг
  • Австри хөдөлмөрийн хөлсний 90%
  • Голланд сар бүр 10’780$ = 30’830’800төг
  • Швед хөдөлмөрийн хөлсний 90%
a woman selling fruit in Guatemala

Энэ мэтчилэн улс орнууд ард иргэддээ бэлэн мөнгө олгож, зээлийн төлбөр, орон сууцны үйлчилгээний төлбөр, хоол ундаа авахад нь дэмжлэг үзүүлж байгаа бол зарим улс татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлд анхаарч байна. Тухайлбал, Исланд улсад татварын хураамжийг хойшлуулсан бол Италид бүх төрлийн зээлийн төлөлтийг хойшлуулаад байна. Мөн Хорватад зээлийн үндсэн төлбөрийг эргэн төлөлтийг хойшлуулжээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet