COVID-19

Агаарын тээврээр үйлчлүүлж буй хүмүүс коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой

“Qantas Airways” тус авиа компаниар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдээ коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байхыг шаардахаар төвөвлөж байгаа ажээ. Тус авиа компанийн гүйцэтгэх захирал Алан Жойс Австралийн телевизийн мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа дотоодын нислэгүүдээр үйлчлүүлж буй иргэд коронавирусийн вакцинд заавал хамрагдсан байх шаардлагагүй. Харин олон улсын нислэгт зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолсон байна. Түүнчлэн тэрбээр дэлхий даяар үүнтэй адил бодлогуудыг хэрэгжүүлвэл албадан вакцинжуулалт нь дэлхий дахинд бодит үр дүнгээ өгнө гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Коронавирусийн эсрэг вакциныг өргөнөөр нэвтрүүлэх хүртэл олон улсын нислэг цар тахлын өмнөх түвшинд хүрэхээргүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн Олон улсын агаарын тээврийн холбооноос вакцин хийлгэсэн эсвэл дархлаатай хүмүүсийг чөлөөтэй зорчих боломжийг олгох COVID-19 “паспорт” -ыг бий болгох санал дэвшүүлжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн QR кодыг нэвтрүүлэхийг санал болгосон бөгөөд ингэснээр олон улсын худалдаа, аялал жуулчлалыг сэргээхэд тусална гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet