ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин таван сая рублиэс дээш орлоготой иргэдийн татварыг нэмэх хуульд гарын үсэг зуржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жилд таван сая рублиэс дээш орлоготой иргэдийн хувь хүний ​​орлогын албан татварыг 13 хувиас 15 хувь болгож нэмэгдүүлэх тухай хуульд гарын үсэг зуржээ. Уг хуулийг Оросын төрийн тэргүүний өгсөн үүрэг даалгаврын дагуу боловсруулсан бөгөөд ​​амь насанд аюултай, ховор тохиолддог хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд шаардагдах нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход чиглэжээ.Санхүү, эдийн засгийн үндэслэлээс нь үзвэл, орлогын татварын хувь хэмжээг ийнхүү нэмэгдүүлснээр төсөвт 2021 онд 60 тэрбум, 2022 онд 64 тэрбум, 2023 онд 68.5 тэрбум рублийн нэмэлт орлого орж ирэх аж.

TASS.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet