УИХ

Н.Алтанхуяг: Эмчилгээ, оношилгоо дээр эргэлзээ байна. Нэгдмэл ойлголттой болъё

УИХ-ын түр хороо цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлж, УОК доривтой ажиллахгүй байгааг хэллээ.

Тэрбээр:

-Одоо шуурхай ажилламаар байна. Махны нөөц, оочир, автобусны чихцэлдээнийг өчнөөн ярилаа. Нөгөө л нэг асуулт, нөгөө л нэг хариулт. Ийм хачин ажил гэж юу байна аа. Одоо болъё. Ийм жонхуу, үхээнц царайтай байж болохгүй. Долоо хоногийн турш УОК-оос асуулт асууж байна. “Судалж байна” л гэх юм. Тэгвэл яах гэж 14 хоног иргэдийг чирэгдүүлж байгаа юм. Энэ хугацаанд ажилла гэж хугацаа өгсөн биз дээ.

Надад хоёр санал байна. Б.Баттөмөр дарга ажлаа хий. Эдийн засгийн асуудлаар манай түр хороо тусдаа яръя. Хөшүүн хойрго, цусны эргэлт нь муудсан эдийн засгаа яаж эрчимжүүлэх боломж бидэнд байна вэ. Энийг яръя.

Хоёрдугаарт, эмчилгээ, оношилгоо дээр эргэлзээ их байна. Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нараас асуугаад нэмэргүй юм байна. Мэргэжлийн судлаач, эрдэмтдийн үгийг сонсоё. Нэгдмэл ойлголтонд хүрье.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet