ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хүн 20, 50, 80 насандаа хамгийн их ганцаарддаг

Америкийн Калифорнийн их сургуулийн “Эрүүл насжилт” төвийн эрдэмтэд Сан Диего мужийн 27-101 насны 340 хүнийг судалгаанд хамруулан, хүн амьдралынхаа туршид гурван үе шатанд хамгийн ихээр ганцаарддагийг тогтоожээ.

Судалгааны багийн ахлагч Доктор Дилип Жестигийн хэлснээр, ганцаардал гэдэг хүн бүрт харилцан адилгүй байдгаас гадна, нас ахих тусам энэ мэдрэмж улам нэмэгддэг гэсэн нийтлэг ойлголт байдаг ч, 20, 50, 80 насны төгсгөл үеүдэд хүн бусад үеэс илүү ихээр ганцаарддаг байна. 20-иод насны сүүлч үе ихэнх хүний хувьд шийдвэр гаргах анхны бөгөөд гол үе байдаг бөгөөд энэ үедээ хүмүүс өмнө гаргаж байснаас илүү сайн шийд гаргах хэрэгтэй болдог учраас ихэнхдээ стресстэй байдаг нь ганцаардахад хүргэдэг байна. Харин 50-иад насанд амьдралын дунд үеийн хямрал тохиолддог аж. Энэ үед ихэнх хүний эрүүл мэнд муудаж эхэлж, олон хүн сахарын эсвэл зүрхний өвчний урьтал үедээ байгааг олж мэддэг.

Зарим нь найз нөхөд нь нас барж эхлэхийг харж, амьдрал мөнх биш гэдгийг ухаарч эхэлдэг тул ганцаардаж эхэлдэг байна. Эцэст нь 80-иад насны сүүл үе. Эрүүл мэндийн асуудлаас гадна, санхүүгийн, асуудал, эхнэр нөхөр нь нас барах гээд энэ үед хүн маш ихээр ганцаарддаг байна.

Эх сурвалж: www.psychalive.org

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet