ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жошуа Вонгод гурван жилийн хорих ял оноов

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгийг өнгөрсөн онд цагдаагийн байгууллагуудын гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хэмээн буруутгаж хорихоор болжээ.

Өмгөөлөгчийнх нь хэлснээр түүнд гурав хүртэлх жилийн ял ногдуулсан байна. Вонгоос гадна идэвхтэн Агнес Чоу, Иван Лам нарыг мөн яллагдагчаар татсан бөгөөд хүмүүсийг өдөөн турхирсан, зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан гэж буруутгажээ. Өчигдөр болсон шүүх хуралдааны үеэр 24 настай Вонг хүмүүсийг жагсаалд уриалсан, зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан хоёр хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс гадна Чоу зөвшөөрөлгүй жагсаалд оролцсоноо Лам хүмүүсийг уриалсанаа хүлээн зөвшөөрчээ.

Joshua Wong and fellow activists plead guilty in Hong Kong protests trial -  BBC News

Шүүх хурлын өмнө Вонг “Эрх баригчид намайг ээлж дараалан шоронд байлгахыг хүсэж байгаа байх. Харин бидний хийж байгаа зүйл бол эрх чөлөөний үнэ цэнийг энэрэн нигүүлсэх сэтгэлгээгээр дамжуулан дэлхийд ойлгуулах явдал юм. Тиймээс өөрсдийнхөө эрх чөлөөг золиослоход бэлэн байна” гэжээ.

Joshua Wong barred from standing in Hong Kong election | Financial Times

Дэлхийн улс орнууд Хятадыг тасралтгүй шүүмжилсээр байгаа. Хонконгод улс төрийн тогтолцоо улам муудаж байгаа учраас гадаадад цагаачлах, яллагдагчаар татагдсан хүмүүс нууцаар хил давахаар оролдож байгаа ч коронавирусийн цартахлын улмаас улам бүр хэцүү болж байна. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч асан Тони Чунг мөн бусад хэд хэдэн хүний ​​хамтаар Хонконг дахь АНУ-ын Консулын газраас орогнол хүсэхээр завдсан хэргээр баривчлагдсан билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet