COVID-19

Коронавирусийн гурав дахь давалгаа ирэх онд дэгдэнэ

Европын орнууд коронавирусийн гурав дахь давалгаанд хэдийнэ өртөөд байгаа билээ. Тэгвэл ирэх жил гурав дахь давалгаа нь дахин дэгдэж болзошгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Дэвид Набарро Швейцарийн “Solothurner Zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр Европыг бүс нутагт ирэх онд халдварын огцом өсөлт бүртгэгдэж магадгүй хэмээгээд “Европын орны Засгийн газрууд халдварын эхний давалгааны дараа вирусийг хяналтандаа оруулж чадаагүй. Одоо хоёр дахь давалгаа үргэлжилж байна” гэжээ. Өнгөрсөн бямба гарагт Франц, Герман зэрэг улсад ойролцоогоор 33 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Их Британид өдөрт 20 мянга орчим Испанид 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Гэхдээ нас баралт Европын орнуудад харьцангуй бага хэвээр байна. ДЭМБ-ын Европ дахь тэргүүн Ханс Клуге өнгөрсөн пүрэв гарагт хийсэн товч мэдээлэлдээ маскаа тогтмол зүүж, олон нийтийн цугларалтад хатуу хяналт тавихыг” уриалаад хөл хорио тогтоох нь эцсийн арга хэмээжээ.

Эх сурвалж: RT.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet