УЛС ТӨР

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: “Энхсаран” сувилал байтугай түрээсийн ганц өрөө байр ч надад байхгүй

Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Энхсаран” сувилалтай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энхсаран” сувилалын хариуцлагагүй байдлыг цагдаагийн газар өргөдөл гомдлын дагуу шалгаж, өнөөдөр прокурор руу хэрэг бүртгэл нээх хүсэлтээ явуулсан. Нийт арваад хүн энэ хэрэгт холбогдсон.

Тусгаарлалтад байсан иргэд бөөнөөрөө сууж лайв хийсэн, нийтийн шүршүүртэй байсан, гаднаас хүнс оруулсан зэрэг зөрчил ч илэрч, тодруулсан.

Мөн намайг энэ сувилалтай холбоотой гэх мэтээр цахим орчинд худал мэдээлэл тарааж байна. Надад сувилал байтугай түрээслүүлдэг нэг өрөө байр ч байхгүй” гэлээ.          

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet