ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хүмүүсийн хамгийн их ашигладаг нууц үг “123456”

Дэлхий даяар олон сая хүн таахад амархан нууц үг ашиглаж, өөрсдийн цахим хаягаа эрсдэлд оруулдаг талаар Их Британийн Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн /NCSC/ судалгаанд мэдээлжээ. Судалгааны дүнгээс үзэхэд, дэлхий хэмжээнд ямар нэгэн зөрчлийн хохирогч болсон хаягийн хэрэглэгчид “123456” хэмээх нууц үгийг хамгийн түгээмэл ашигласан байдаг аж. Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн мэргэжилтнүүдийн хэлснээр, санамсаргүй боловч цээжлэхэд амар үгийг хэрэглэх нь “сайн” нууц үг зохиоход тустай ажээ. Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг нууц үг “123456” бөгөөд дэлхийн хэмжээнд 23 сая хэрэглэдэг байна. Түүнчлэн “123456789” гэсэн цифрээс бүтсэн нууц үгийг болон “qwerty”, “password” болон “1111111” хэмээх нууц үгийг хамгийн их ашигладаг ажээ. Их Бритатанийн Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн мэргэжилтэн Ян Левигийн мэдээлж буйгаар хүмүүсийн сайн мэддэг үг болон нэрсийг нууц үг болгон ашиглах нь хакердуулах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.Тиймээс өөрсдийн цахим хаягийнхаа нууц үгийг овог нэр, дэмждэг хөл бөмбөгийн баг, дуртай хамтлаг зэрэг таахад амархан байдлаар сонгохгүй байх хэрэгтэй гэнэ.

Энэ жил хүмүүсийн хамгийн их ашигласан 10 нууц үг:

1. 123456

2. 123456789

3. picture1

4. password

5. 12345678

6. 111111

7. 123123

8. 12345

9. 1234567890

10. senha

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet