ОРОН НУТАГ

Явган зорчигчийн амь нас хохирсон хэрэг гарлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Архангай аймаг Ихтамир сум, Хөх нуур баг “Сүмт” гэх газар Toyota Landcruiser-80 маркийн автомашин хүч алдан ухарч явган зорчигч 36 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Мөн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 81 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.Тухайлбал, гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 10, орон нутагт 3 нийт 13 жолоочийг илрүүлж, долоон иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулж хуулийн хариуцлага тооцож ажилласан байна.

Иймд иргэд, жолооч нарыг цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet