ДЭЛХИЙН МЭДЭЭ

Владивостокт байгалийн онц ноцтой үзэгдэл болжээ

Оросын Алс Дорнодын зарим нутгаар цасан шуурга шуурч, байгалийн онц ноцтой үзэгдэл болж, онц байдал зарлажээ. Алс Дорнодын томоохон хотын нэг Владивостокт бороо, цас холилдон орсны улмаас мөстлөг үүсэж, гэрэл цахилгаан, халаалт тасалдсан байна. Одоогоор 150 мянга орчим байшин цахилгаангүй болоод байгаа аж. Тус бүс нутгийн Засгийн газрын орлогч дарга Елена Пархаменко цахилгаан хангамжийг сэргээхэд хүндхэн байгааг мэдэгдээд хэдэн өдрийн турш цахилгаан эрчим хүч өгөхгүй байж магадгүй хэмээжээ. Бүс нутгийн цаг уурын албаны дарга Борис Кубай “Хүчтэй салхины урсгал байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Түүний хэлснээр Алс Дорнодын бүс нутагт гэнэт хүйтэрч эсвэл халж, гэнэт хүйтэн салхилах зэргээр цаг агаар нэлээд тогтворгүй байгаа аж.

A man walks under a damaged power pole covered with ice after freezing rain in the far eastern city of Vladivostok, Russia

Цахилгааны утсан дээр дунджаар 1.2 см (0.4in) зузаантай мөсөн бүрхүүл тогтсоноос шугам хөлдөн унжиж, тог дамжуулах боломжгүй болжээ. Түүнчлэн модон дээр тогтсон мөсийг даалгүй мөчир хугарч байгаа аж. Ийм байгалийн үзэгдэл тус бүс нутагт сүүлийн 30 жилд тохиолдоогүй юм байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Владивосток дахь зарим эмнэлгүүд, түүний дотор коронавирусээр халдварласан өвчтнүүдийг эмчилж байгаа газрууд цахилгаан эрчим хүчээ нөөц үүсгүүрийн тусламжтай хангаж байгаа талаар мэдээлж байна.

A car is covered with ice after a snowstorm in eastern Russian

Эрчим хүчний инженерүүд эдгээр эмнэлгүүдийн эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байгаа ч цас, салхины улмаас сэргээн босголтын ажил нэлээд төвөгтэй болсон байна. Үүний зэрэгцээ зам, талбай коток шиг болсон тул нийтийн тээврийн хэрэгсэл, нислэгүүд удаан хугацаагаар саатахаад өөр аргагүйд хүрчээ. Цаг уурчид ойрын өдрүүдэд агаарын температур аажмаар нэмэгдэх тул цас мөс хайлна гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet