Live
COVID-19

УЛААНБААТАР: 11 хүний сорьцын шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс өдөр бүрийн 11.00, 17.00 цаг мэдээлэл хийж байна.

………………………………………..

Өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 3011 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд Дархан-Уул, Дорноговь, Орхон, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдсэнгүй.

Тодруулбал,

  • Дархан-Уул аймагт 20
  • Дорноговь аймагт 17 
  • Орхон аймагт 17
  • Говьсүмбэр 1
  • Сэлэнгэ аймагт 98 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.

Харин ө өглөөний 11.00 цагийн байдлаар Улаанбаатар хотод 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нь хяналтад байсан батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа. Ингэснээр манай улсын нийт халдварын батлагдсан тохиолдол 640 болж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet