newswire

Гадил жимсний талаарх сонирхолтой баримтууд

Бидний идэх дуртай жимсний нэг гадилны талаарх дараах мэдээллийг танд хүргэж байна.

-Дэлхийн хамгийн борлуулттай жимсний нэг.

-Хүний сэтгэл санааг баяр хөөртэй болгох “prozac” гэх бодис агуулдаг

-Хоёрхон гадил идэхэд 90 минут тасралтгүй ажиллахад зарцуулах хэмжээний энерги хуримтлуулна

– Согтууруулах ундаа уухын өмнө гадил идвэл шартахгүй

-Шар гадил нь тус жимсний мутант төрөл. Жинхэнэ гадил жимс улаан эсвэл ногоон өнгөтэй байдаг.

-480 ширхэг гадилыг богино хугацаанд идвэл калийн илүүдэлт болж амиа алдана

-Өдөр бүр нэг гадил идэх нь стрессийг бууруулдаг

-Жирэмсэн болсон үедээ гадил идмээр санагдвал хүү төрөх магадлал өндөр байдаг байна.

-Тус жимсэнд ямар ч өөх тос, холестерин болон натри байхгүй. Харин витамин С, кали, марганц, болон витамин В6 ихээр агуулдаг.

-Зүрхний шигдээс болон цус харвалтын  эрсдлийг болон хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг.

-1900 оны үед гадилны хальсан дээр халтирч унан гэмтэх тохиолдол их гардаг байжээ.

-Гадилны 75 хувь нь ус.

-Дэлхий дээр 100 гаруй орон гадил тариалдаг.

-Калифорни мужийн гадил жимсний музейд тус жимсээр хийсэн 1700 орчим бүтээгдэхүүн байдаг.

-Гадил жимсний мод нь үнэндээ дэлхийн хамгийн өндөр ургамал.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet