COVID-19

Вакцин бүх асуудлыг шийдэхгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  Онцгой байдлын газрын дарга Райан Ковид-19 тахлын хоёр дахь давалгаатай вакцингүйгээр  тэмцэх хэрэгтэй хэмээжээ. Тэрбээр “Вакцин хэрэглээнд нэвтэрснээр бүх асуудлыг шидэт саваа мэт шийдэхгүй. Вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхэд багадаа 4-6 сар шаардлагатай. Хөгжүүлэлтийн сүүлийн шатандаа явж буй хэд хэдэн вакцин бий. Гэхдээ энэ нь яг бэлэн болсон гэсэн үг биш. Харин цар тахлын хамрах хүрээ улам өргөжсөөр байна. Тиймээс бид тахлын давалгаатай вакцингүйгээр тэмцсээр байх хэрэгтэй” хэмээжээ. “Pfizer”-ийн хөгжүүлж буй вакцин 95 хувийн үр дүнтэй байгаа бол “Moderna” компани бүтээж буй вакцинаа 94.5 хувийн үр дүнтэй байгаа талаар мөн мэдээлээд буй. Оросын бүтээсэн вакцин мөн 90 гаруй хувийн үр дүнтэй байгаа юм. Райан вакцин тулгараад буй бэрхшээлийг шийдэх ганц арга зам биш хэмээгээд “Хэрэв бид хэтэрхий анхаарал хандуулж бусад зүйлийг орхигдуулвал коронавирусийг хэзээ ч зогсоож чадахгүй” гэжээ.

Эх сурвалж: Todayonline

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet