УЛС ТӨР

МЭДЭГДЭЛ

Өнгөрсөн Баасан, Бямба гарагт Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон фейсбүүк хуудсаар Монгол Улсад ирсэн Германы цэргийн алба хаагчдын тухай ташаа мэдээлэл Герман Улсад (BR.de цахим хуудсанд) гарсан нийтлэлтэй холбоотойгоор түгээсэн тул Улаанбаатар дахь Герман Улсын Элчин сайдын яам дараах зүйлийг мэдэгдэж байна.

Герман болон Монголын цэргийн алба хаагчид аравдугаар сард хамтарсан сургалт хийсэн нь үнэн зөв болно. Энэхүү хамтарсан дадлага сургалтын өмнө Германы цэргийн алба хаагчид Монгол Улсад хүрэлцэн ирсэний даруй бүгд тусгаарлагдан, тусгаарлалтын хугацаанд хэд хэдэн удаа коронавирусийн шинжилгээ өгсөн. Герман цэргийн алба хаагчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Цэргийн хамтарсан сургалтыг Төв аймгийн Таван толгой дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв болон Тэрэлжид зохион байгуулсан бөгөөд Герман цэргийн алба хаагчид Өмнөговь аймаг дахь Таван толгой руу зорчоогүй болно.

Монгло Улс дахь Герман Улсын Элчин сайдын яам

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet