COVID-19

13 салбарын зорчих хугацааг 06:00-22:00 цаг болголоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нээлттэй боллоо. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх шийдвэр хэвээр юм. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм.

Дээрх 13 холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнд оролцох автомашинуудаа 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.

Дээрх 13 холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнд оролцох автомашинуудаа 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.

Өнөөдрийн байдлаар QR кодтой цахим тусгай зөвшөөрлийг 5000 гаруй тээврийн хэрэгсэлд олгоод байна. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо үйлчлэгч байгууллагаас тавьсан шаардлагыг мөрдөн халдвар хамгааллын дэглэмээ хангаж илүү хариуцлагатай зорчихыг анхааруулж байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet