newswire

Дэлхийн өрийн хэмжээ 277 их наяд ам.долларт хүрчээ

Цар тахлын улмаас дэлхийн өрийн хэмжээ оны эцэс гэхэд 277 их наяд ам.долларт хүрч дээд цэгтээ хүрнэ гэж Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс (IIF) мэдэгджээ. Дэлхийн улс орнуудын 400 гаруй банк, санхүүгийн байгууллагыг эгнээндээ багтаадаг  IIF-ийн мэдээлснээр дэлхийн өрийн хэмжээ  15 их наяд ам.доллароор нэмэгдэж,  энэ жилийн эхний есөн сарын байдлаар 272 их наяд ам.доллар болжээ.  Тус хүрээлэнгээс өрийн цунами улс орнуудын эдийн засгийн байдлыг улам хүндхэн болгож байгааг онцолсон байна.  Өндөр хөгжилтэй орнуудын  өр гуравдугаар улиралд ДНБ-ийх нь 432 хувиас давсан нь 2019 оныхоос 50 хувиар өсчээ. АНУ-ын нийт өр энэ онд 80 их наяд ам.долларт хүрсэн нь өнгөрсөн 2019 оноос 10 орчим их наяд ам.доллароор өссөн үзүүлэлт аж. Харин Евро бүсийн хувьд өрийн хэмжээ 1.5 их наяд доллароор нэмэгдэж, 53 их наяд ам.долларт хүрсэн байна. Судалгаанаас харахад хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ ДНБ-ий 248 гаруй хувьтай тэнцжээ. Ливан, Хятад, Малайз, Турк зэрэг улсын хэмжээ хамгийн ихээр өссөн байна. Дэлхийн өр 277 ам.долларт хүрсэн нь  2016 оноос хойш бүртгэгдээгүй өндөр түвшинд тооцогдож байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet