COVID-19

ОРХОН АЙМАГ: 2600 иргэн нааш, цааш явъя гэсэн хүсэлт ирүүлсэн

Орхон аймгийн ОБГ-аас мэдээлэл хийлээ. Тус газарт 2600 орчим иргэн Улаанбаатар-Орхон, Орхон-Бусад аймаг гэсэн чиглэлд явъя гэж хүсэлтээ өгөөд байгаа аж.

Мөн коронавирусийн батлагдсан тохиолдлыг зөвхөн ЭМЯ мэдээлж байгаа. Харин сэжигтэй тохиолдлыг орон нутгийн удирдлага зарлаж байхаар болсон. Тэгэхгүй бол сөрөг гараад ХӨСҮТ-д эерэг, эерэг гараад ХӨСҮТ-д сөрөг гарч байгаа тохиолдол гарч байна гэсэн юм.

Түүнчлэн коронавирусийн шинжилгээ авах 13 цэг ажиллуулж байна гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet