COVID-19

ЗӨВЛӨМЖ: Гэртээ орохдоо юуг анхаарах вэ

Эрүүл мэндийн яамнаас гадагш гараад гэртээ орох үедээ дараах зөвлөмжийг дагахыг уриаллаа.

Гэртээ орох үед:
• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх,
• Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх,
• Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях ,
• Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх,
• Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах,
• Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах,
• Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх.

Гэртээ байх үед:
• Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих,
• Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах,
• Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх,
• Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх,
• Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих.

Эх сурвалж: ЭМЯ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet