ЧУУЛГАН: Дотоодын нийт халдвар өнөөдрийн байдлаар 65 болсон
УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ковид-19 халдварын талаар хэлэлцэж, мэдээлэл сонслоо. Шадар сайд Я.Содбаатар дараах мэдээллийг танилцуулав.
Дотоодын нийт халдвар өнөө өглөөний байдлаар 65 боллоо.
Үүнд:
- Улаанбаатар – 18
- Сэлэнгэ – 24
- Дархан-Уул – 8
- Дорноговь – 1
- Орхон аймаг – 13
- Говьсүмбэр – 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийслэлд 1,645 орыг дэлгэхээр бэлтгэл хангасан бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц байгааг хэллээ.

Хариулах