ДЭЛХИЙН МЭДЭЭ

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол дотооддоо ганц тохиолдол бүртгэгдэхэд л хөл хорио тогтоов

Дотоод нь коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Монголын Засгийн газар хөл хорио тогтоосон. Харин Дели хот өдөрт бүртгэгдэж байгаа коронавирусийн тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа ч Энэтхэгийн Засгийн газраас ямар ч хөл хорио тогтоохгүй хэвээр байна.

a group of people standing outside of a food truck: AFP

Эрүүл мэндийн сайд Сатьендар Жайн дахин хөл хорио тогтоохгүй хэмээв. Тэрбээр “Дели хотод коронавирусийн халдварын оргил үе өнгөрсөн. Хөл хорио тогтоовол хүмүүс турж үхнэ. Харин болгоомжтой байж, маск зүүх ёстой. Маскаа тогтмол зүүсэн, хол хорио тогтоосон адилхан үр дүнтэй хэдийнэ батлагдсан” гэлээ.

a group of people walking down a street: BCCL

Дели хотод өнгөрсөн ням гарагийн байдлаар “COVID-19”-ийн 3225 шинэ тохиолдол бүртгэгдэж, 95 хүн нас барсан. Харин энэ сарын 11-нд Дели хотод 8593 тохиолдол бүртгэгдэж, нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдлоороо дэлхийд тэргүүлсэн. Түүнчлэн Дели хотод энэ сарын 10-нд 7830, 13-нд 7802, 18-нд 7745 тохиолдол бүртгэгдэж байв. Харин Монгол Улсад “COVID-19”-ийн анхны тохиолдол тусгаарлалтад байж байгаад гарсан тээврийн жолоочоос илэрсэн. Одоогоор тус улсын нийслэл дэх цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүд зэрэг бүх боловсролын байгууллагууд, театр, музей, кино театр тэргүүтнй олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Мөн хил дамнасан шилжилт хөдөлгөөнийг, ялангуяа коронавирусийн халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүрт бичигдэж буй ОХУ-тай хилээ хаагаад байна.

ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтоо энэ сарын 16-наас ирэх оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаахаар болжээ. Өнөөдрийг хүртэл тус улсад вирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа билээ.

Эх сурвалж: mns.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet