ОРОН НУТАГ

Говьсүмбэр аймаг ТЭГ зогсолт хийлээ

Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас дараах шийдвэрийг гаргажээ.

1. Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 0 /тэг/ зогсолт хийнэ.

2. Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.

3. Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ.Говьсүмбэрт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтанд авсан бөгөөд тус тохиолдолын хавьталыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд 0 /тэг/ зогсолтыг хийж байгаа гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet