НИЙГЭМ

“Хүчит шонхор” захын худалдагчид лангуун дээрээ архи ууж байсныг илрүүлжээ

Гэрэл зургийг MPA.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэн бүр дээд байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл УОК, Цагдаагийн ерөнхий газраас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг хориглосон шийдвэр гаргасан байтал энэ сарын 17-ны өдөр буюу өнөөдөр “Хүчит шонхор” захын лангуу түрээслэгч 2 иргэн ажлын байран дээрээ архи уусан зөрчлийг ирлүүллээ. Иймээс ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ШӨХТГ-ын Улсын байцаагч нар газар дээр нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу дээд байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Цаашид иргэн бүр хариуцлагатай байж энэ мэт зөрчлийг гаргахгүй байхыг ОБЕГ болон ШӨХТГ-аас #АНХААРУУЛЖ байна. Мөн архи, согтууруулах ундааг худалдаалахгүй байгаа энэ үед иргэд эмийн сангаас спирт худалдан авч, уусан зөрчил илэрч байгаа тул Цагдаагийн байгууллагаас эмийн сангуудад спиртийг жороор олгохоор, нэг хүнд тодорхой лимит тогтоон худалдаалахаар зөвлөмж хүргүүлсэн байна. Улс орон даяар онцгой байдлын дэглэмд шилжсэн энэ үед Дээд байгууллагаас ирүүлсэн тогтоол шийдвэрийг иргэн бүр биелүүлж хамтдаа, эрүүл энх, цар тахлыг даван туулцгаая.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet