COVID-19

COVID-19: Бараа, бүтээгдэхүүн хүргэхдээ юуг анхаарах вэ

Гэрэл зургийг MPA.mn

БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Ачаа тээврийн байгууллагад:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

• Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх

• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

• Агаар сэлгэлт хийх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Ачаа, тээшийг зайтай байрлуулах

• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх

• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх

• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

Хүргэлтийн ажилтанд:

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх

• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх

• Хүн хооронд 1.5-2 метр зай барихҮйлчлүүлэгчид:

• Амны хаалт зүүх, бээлий өмсөх• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах

• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих

• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх

• Гаднах сав, баглаа, боодлыг хаях.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet