Хэнтий аймгийн хоёр иргэний PCR-ын шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймагт очсон хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу ЭЕРЭГ гараад байсан билээ. Тэгвэл иргэдийн сорьцыг ХӨСҮТ-рүү явуулж, PCR шинжилгээ хийлгэхэд шинжилгээний хариу СӨРӨГ гарсан талаар аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ.
Тэрбээр цахим хуудастаа “Баянхутаг суманд баталгаагүй замаар ирсэн хүмүүсийн ХӨСҮТ-д хийлгэсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-өөс аймгийн Шуурхай штабт албан ёсоор ирүүллээ” гэжээ.

Хариулах