ДЭЛХИЙН МЭДЭЭ

Калифорнид ариун цэврийн дэг журмыг дахин чангатгана

Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо хурдацтай нэмэгдэж байгаагийн улмаас ариун цэврийн дэг журмыг дахин чангатгахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом мэдэгджээ.

Түүний онцлон тэмдэглэснээр, цар тахлын улмаас муж улс өмнө нь тавьсан хязгаарлалтыг цуцлах төлөвлөгөөг яаралтай зогсоосон байна. “Калифорнид урьд өмнө бүртгэгдээгүй хамгийн олон тохиолдол илэрч байна. Халдвар цар тахлын эхэн үе, зуныхаас хурдацтай тархаж байна. Хэрэв “COVID-19”-ийн тархалтыг зогсоохгүй бол манай эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа даахаа больж, энэ нь гамшгийн үр дагаварт хүргэнэ” гэж захирагч цохон тэмдэглэжээ.

Ньюсом олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээхийг хойшлуулж, ихэнх сургуулиудыг хаасан байна. Түүнчлэн олон байгууллагад албан байрандаа үйлчлүүлэгчдэд үйлчлэхийг хоригложээ. Тэрбээр мөн муж улсын бүх оршин суугч гэрээсээ гарахдаа амны хаалт заавал зүүх ёстойг мэдэгдэв. Эдгээр арга хэмжээ мягмар гаргаас хэрэгжиж эхлэх бөгөөд вирусний тархалт удаашрах үед цуцлах төлөвтэй байна.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 11.18 сая гаруй тохиолдол илэрч, 247100 гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Калифорнид 1 сая гаруй хүн халдвар авч, 18200 гаруй хүн нас баржээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet