COVID-19

Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ


Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн талаар орон нутгийн удирдлагаас мэдээллээ. Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдрийн 06.00 цагаас 24 цагийн хугацаанд хөдөлгөөний бүрэн зогсолт хийх шийдвэр гаргажээ. Сэжигтэй тохиолдлын шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээсэн байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Уул аймагт 10,302 иргэнээс шинжилгээ авлаа. Шинжилгээгээр сэжигтэй нэг тохиолдол илэрлээ. Тиймээс шөнө 01.00 цагт аймгийн онцгой комисс хуралдсан. Хуралдаанаар  сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болон дам хавьтлыг олж тогтоож байна” гэлээ.

Харин Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр “Дархан, Сэлэнгэ аймагт иргэдийн зорчих хөдөлгөөн нягт байдаг. Иймд Дархан хотод урьдчилан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн хоногуудад хийлээ” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet