СУДАЛГАА

Автозамтай ойрхон амьдардаг хүүхдийн IQ хол амьдардаг хүүхдээс доогуур байдаг

Томоохон автозамтай ойролцоо амьдардаг мөн байшин болон байрных нь хажуугаар өнгөрдөг зам автомашины хөдөлгөөн ихтэй орчинд амьдардаг хүүхдүүд автозамаас хол амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад харилцах чадварын хувьд сул байдаг гэсэн судалгааг Калифорниагийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн салбарын судлаачид гаргажээ.

Судалгааны багийг удирдсан профессор Санди Ха “Төв болон томоохон автозамын ойролцоо агаарын бохирдол өндөр байдаг нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөх хамгийн том шалтгааны нэг” хэмээгээд автозамын ойролцоо амьдардаг хүүхдүүд зөвхөн харилцах чадвараараа бус IQ болон харах чадварын хувьд ч замаас хол амьдардаг хүүхдүүдээс хамаагүй муу доогуур байдаг хэмээжээ.

Children born to domestic abuse victims 50% more likely to have lower IQ:  Study - Education Today News

Хойд Америкийн улс орнуудын хотуудад амьдарч буй хүүхдүүдийн 30-40 хувь нь хурдны болон гол замуудтай ойрхон амьдардаг байна.

Төв болон гол замаас 0.5 км болон 0.6 км-ийн зайд амьдардаг хүүхдүүдийн хооронд ч гэсэн маш их ялгаа гардаг аж. Ердөө 100 метрийн зөрүүтэй байтал автозамаас 0.6км-ийн цаана амьдардаг хүүхдүүд хамаагүй хөгжил сайтай, эрүүл байдаг гэнэ. Судалгааг агаарын бохирдол харьцангуй бага Нью-Иорк хотод хийсэн бөгөөд ийм төрлийн судалгааг агаарын бохирдол ихтэй хотод хийвэл автозамтай ойролцоо хүүхдүүдэд үзүүлэх сөрөг нөлөө нь улам ихэснэ гэдгийг судалгааны багийнхан онцолж байна.

Эх сурвалж: edition.cnn.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet