newswire

МҮЭ-ийн Холбоо Засгийн газарт санал хүргүүллээ

Гэрэл зургийг MPA.mn

МҮЭ-ийн холбоо Ковид-19 цар тахлын хөл хориотой холбогдуулан ойрын үед зайлшгүй авах арга хэмжээний саналыг боловсруулан Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүллээ.

Уг албан бичгээр ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлахаас гадна иргэдийн ажлын байр, цалин хөлс, ажлын цагийн зохицуулалт, нийгмийн хамгааллын зарим асуудлыг хөрөнгийн эх үүсвэртэйгээр, бодитой хэрэгжүүлэхийг санал болгож, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурьдлаа. Мөн тухайн ажлыг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын яамдууд болон орон нутгийн бүх шатны төр захиргааны байгууллагуудын оролцоо, үүргийг дээшлүүлж, иргэддээ тавих анхаарал халамжийг цалгардуулж, эзэнгүйдүүлэхгүй байлгахыг санал болгож, нийтлэг үйлчилгээ, ус, дулаан, түлшний хангамж, эрүүл мэндийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагаанд онцгой анхаарлаа хандуулахыг хүсчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet