НИЙГЭМ

Иргэний нисэхийн салбарынхан эрсдэлтэй нөхцөлд 24 цагаар ажиллаж байна

COVID-19 цар тахалтай холбоотойгоор улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байгаа билээ.

Энэ онцгой цаг үед галын шугамд ажиллаж буй ч олонд дурдагдахгүйгээр далд фронтод, хамгийн эрсдэлтэй нөхцөл байдалд, тасралтгүй 24 цагийн үйл ажиллагаа явуулж буй салбар бол иргэний нисэхийн салбар юм.

Энгийн цаг үед ч онцгой дүрэм, журамд ажилладаг энэ салбарынхан цар тахлын үед улам өндөржүүлсэн нөхцөл байдалд ажиллаж тусгай үүргийн нислэг, эмнэлгийн тусламж үйлчилгээний агаарын тээвэр, олон зуун компанийн эрсдэлтэй ачаа тээврийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтыг хариуцан хамгийн ЭХНИЙ ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан чимээгүйхэн ажиллаж байна.

Олон улсын болон орон нутгийн нислэг зогссон үед нисэхийн үйл ажиллагаа ч мөн хязгаарлагдсан мэт олон нийт ойлгодог. Гэвч дээрх үйл ажиллагаануудаас гадна Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрч буй олон улсын нислэгт агаарын навигацийн аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэх, олон улсын статустай нисэх буудлуудын бэлэн байдлыг хангах гэх мэтчилэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Улсын онцгой объект юм.

Салбарынхаа энэ үйл ажиллагааг хамгийн сайн мэддэг, цар тахалтай үеийн нисэхийн салбарын үйл ажиллагаа хэрхэн хүнд нөхцөлд өнгөрч буйг мэдэрч буй ахмад буурлууд, гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй нисэхийн салбарын мэргэжилтнүүд маань Далд фронтын эзэддээ сэтгэлийн үгээ илгээж амжилт бүхнийг хүссээр байна.

Өдгөө Канад улсад гэр бүлээрээ ажиллаж, амьдарч буй ахмад нислэгийн удирдагч н.Баатарцогт нислэгийн удирдагч нартаа дараах мэндчилгээг ирүүллээ.

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet