ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ази, Номхон далайн орнууд дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны нэгдэл байгууллаа

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн /RCEP/ хэлэлцээрт Азийн 15 улс орны төлөөлөгчид гарын үсэг зурснаар дэлхийн чөлөөт худалдааны хамгийн том нэгдлийг байгуулж байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ 10 гишүүн болон БНХАУ, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд уг хэлэлцээрт нэгджээ.

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлд нэгдсэн 15 орон нь дэлхийн хүн ам, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн, дэлхийн худалдааны 30 орчим хувийг хамардаг. 2012 оны арваннэгдүгээр сараас эхлэн 30 гаруй үе шатны хэлэлцээ явуулж, төр, засгийн тэргүүн нарын олон удаагийн уулзалт зохион байгуулсны дүнд уг баримт бичгийг ийнхүү байгуулжээ.

АСЕАН-ы 37 дахь дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн пүрэв гаргаас ням гарагт цахимаар үргэлжилж байгаа юм. 1967 онд байгуулагдсан АСЕАН-ы бүрэлдэхүүнд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтдаг бөгөөд тус холбоог 2020 онд Вьетнам даргалж байгаа билээ. 

Эх сурвалж: https://www.aljazeera.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet