ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хүн төрөлхтөн ирэх жилийн өвлөөс хэвийн амьдралдаа эргэн орно

“BioNTech”-ийн үүсгэн байгуулагч Проф Угур Сахин коронавирусийн эсрэг вакциныг хэрэглээнд нэвтрүүлснээр вирусын тархалт  хоёр дахин буурч, халдварын  тохиолдол эрс буурна” хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

BioNTech” болон  “Pfizer”-ийн хамтран хөгжүүлсэн коронавирусийн эсрэг вакцин 90 хувийн үр дүнтэй болох нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Уг вакцины  туршилтад 43 орчим мянган хүн оролцсон байна. Проф Угур Сахин “Ийм өндөр үр дүнтэй вакцин хэрэглээнд нэвтэрснээр халдварын тохиолдлын тоо буурна гэдэгт би эргэлзэхгүй байна. Магадгүй 90 биш 50 хувийн үр дүнтэй байсан ч цар тахлын тархалтыг эрс бууруулах боломжтой. Ингэснээр хүн төрөлхтөн ирэх жилийн өвөл гэхэд хэвийн амьдралдаа эргэн орж эхлэх болно” хэмээжээ.

Харин Оксфордын их сургуулийн анагаах ухааны профессор Сэр Жон Белл амьдрал ирэх хавар гэхэд эргээд хэвийн байдалдаа орох боломжтой гэж үзэж байна. Тэрбээр “Би өөдрөг таамгийг дэвшүүлж байж магадгүй юм. Гэхдээ би өөртөө итгэлтэй байна” гэжээ.  Профессор Сахин хэрэв бүх зүйл хэвийн үргэлжлэх юм бол вакциныг энэ оны сүүлчээр хийж эхлэх болно гэдгийг онцолсон байна. Тэрбээр ирэх дөрөвдүгээр  сар гэхэд дэлхий даяар 300 сая гаруй тун вакциныг хүргэхээр төлөвлөж буй талаараа мөн ярьжээ.

Түүнчлэн дархлаажуулалтын бүх хөтөлбөрийг ирэх намраас өмнө хийж дуусгах нь нэн чухал гэдгийг Профессор Сахин тодотгосон байна. Их Британи оны эцэс гэхэд 10 сая тун вакцин авахаар хэдийнэ захиалаад байгаа юм. Зургаан оронд туршиж үзсэн уг вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр тунгаар тарина.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet