COVID-19

ДАРХАН: Түргэвчилсэн оношлуураар ЭЕРЭГ гарсан 7 хүний PCR-ын сорьц СӨРӨГ гарлаа

Гэрэл зургийг MPA.mn

Дархан-Уул аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүний шинжилгээний хариу эерэг гарсан нь PCR болон сорьцын шинжилгээгээр (давтан) СӨРӨГ гарлаа гэж Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр:

  • Дархан-Уул аймагт 4,500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүний шинжилгээний хариу эерэг гарсныг PCR болон сорьцын шинжилгээ хийхэд давтан сөрөг гарч халдвар илрээгүй.
  • Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг PCR-аар нягталж байна.
  • Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй
  • УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан!
  • Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилт явц
  • Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлага тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet