COVID-19

Сэлэнгэд батлагдсан тохиолдлын нэг хавьтлаас коронавирусийн халдвар илэрчээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Тухайлбал, Сэлэнгэд батлагдсан тохиолдлын нэг хавьтал, “Энхсаран” сувиллын ажилтан болон Будапештээс ирсэн иргэнээс халдвар илэрсэн. Харин 1815 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet