ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хурал 14.00 цагт эхлээд байна. Хуралдаанаар улсын хэмжээнд зарласан хөл хорионы хугацааг сунгах тухай УОК-ын оруулсан саналыг хэлэлцэн шийдвэрлэх билээ.

Тодруулбал, өнөөдөр Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлсэн юм. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа , ШУА-ийн гишүүн, академич, АШУ-ны доктор П.Нямдаваа, АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч З.Адьяасүрэн, АУ-ны доктор, дэд профессор М.Алтанхүү, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга Г.Сүрэнханд нар оролцсон юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet