COVID-19

Халдвар тээгч караоке, зочид буудалд орсоноо нуужээ

Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох салбарын сайд, мэргэжилтнүүд танилцуулж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ сарын 9-нд “Говьсайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд яаралтай холбоо барихыг анхааруулъя. Учир нь халдвар тээсэн иргэд явсан чиглэлээ нуусан байна. Тухайлбал, СБД-т байрлах “Говьсайхан” караокегоор энэ сарын 9-ний 17.00-20.00 цагт үйлчлүүлснийг тогтоосон тул тухайн цагт тус төвөөр үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119 дугаарт хандана уу” гэлээ.

Иймд “Говьсайхан” караоке болон “Топаз” зочид буудал, “Өгөөж-1” цайны газраар үйлчлүүлсэн иргэд яаралтай ЭМ-ийн байгууллагад хандана уу.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан одоогийн байдлаар нийт хавьтлын тоо 2700 орчим байна. Шинэ халдвар илрэхийн хэрээр хавьтлын тоо цаашдаа ч нэмэгдэнэ гэдгийг хэлж байлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet